Эгнээндээ 65 аж ахуйн нэгжийг багтаасан Монголын Махны холбооны төлөөлөл мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар СХЗГ-ын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын удирдлагатай уулзаж санал солилцлоо. СХЗГ-ын зүгээс тус холбооноос гаргасан саналыг хүлээн авч стандартчилал, сургалт, баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.