![](https://masm.gov.mn/images/news/1694493969_дорногвь.png)
Стандарт хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Аймгуудын Стандарт хэмжил зүйн хэлтсүүдийн товч танилцуулгыг цувралаар хүргэж байна.
Тус хэлтэс нь 1976 онд АДХГЗ-ны 24 дугаар захирамжаар аймгийн АДХГЗ-ны дэргэд бүтээгдэхүүний чанарын асуудал эрхэлсэн орон тооны бус хэлтэс нэртэйгээр байгуулагдсан. 1984 онд АДГХЗ-ны 107 дугаар захирамжаар АДГХЗ-ны Үнэ чанарын хэлтэс болсон. 1986 оны гуравдугаар сард тус байгууллагын барилга ашиглалтад орсноор ХАА, хүнсний бүтээгдхүүний чанар, жин хэмжүүрт хяналт, шалгалт явуулах болж 1989 онд ХАА-н бүтээгдхүүний экспиртез лаборатори, цулын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораториуд үйл ажиллагаа явуулж эхлэсэн.
1992 онд аймгийн Стандарчилал, хэмжилзүйн төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болж 1993 онд Замын-Үүд хилийн боомтод Стандарт, чанарын хяналтын улсын байцаагчийг томилон хилээр нэвтэрч буй экспорт, импортын барааны чанарт хяналт явуулах болсон. 1995 онд цахилгаан, хий шингэний лаборатори ажиллаж эхлэн 1998 онд эрүүл ахуй, ариун цэвэр, нян судлал, хор орчны хяналтын болон мал эмнэлэгийн ариун цэврийн лабораторийг тус төвд нэгтгэн нэгдсэн лаборатори байгуулагдсан. 2008 оын Засгийн газрын 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2009 оны 31 дүгээр захирамжаар аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс болон ажиллаж байсан. 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Монгол Улсын Их хурлын 02 дугаар тогтоолоор Стандарт, Хэмжил зүйн хэлтэс болон ажиллаж байна.