
Дорноговь аймаг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг хэлтсийн дарга Н.Баяр нээж, "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн төслийн танилцуулгыг бүтээгдэхүүний баталгаажуулалтын мэргэжилтэн танилцуулсан байна.
Хэлэлцүүлэгт Дорноговь аймгийн Автотээврийн Төв, Чандмань-Илч ОНӨ ХХК, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын Дорноговь аймаг дахь салбар, Дорноговь аймгийн Хувийн эздийн “Хан-Баян” холбоо, Эрүүл мэнд, Дэд бүтцийн салбарын төлөөллүүдийг хамруулж аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн салбарт мөрдөгдөж байгаа стандартуудад санал өгч, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцжээ.