Говьсүмбэр аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг танилцан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хүндрэлтэй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Энэ үеэр Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Тамгын газрын дарга Д.Содном болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн эталон тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэх, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг олон нийтэд сурталчлах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон байна. Уулзалтын төгсгөлд шаардлагатай компьютер, эталон тоног төхөөрөмжийн санхүүгийн асуудлыг нэн даруй шийдвэрлэнэ хэмээн холбогдох албаны хүмүүс илэрхийллээ.
Говьсүмбэр аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь хамгийн отгон хэлтэс юм. Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр тус аймгийн СХЗХ байгуулагдсанаар Стандарт, хэмжил зүйн газар 21 аймагт үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн юм.