Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран анх удаагаа зохион байгуулж байгаа Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна.
Энэхүү дадлага сургуулилтад Стандарт, хэмжил зүйн газрын хамт олон хамрагдахаар бэлтгэж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулах үед иргэд өөрт ойр байгаа аюулгүйн цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцох юм.
Энэхүү гамшгийн дохионы үеийн сургуулилт нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг ажиллуулж сургах зэрэг болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалахад чухал ач холбогдолтой.