Энэ амралтын өдрүүдэд /2023.05.05-06/ Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын дунд “эрүүл мэнд – эрч хүч, эерэг хандлага” спортын 5 төрөлт тэмцээнийг Стандарт хэмжил зүйн газрын удирдлага, хамт олон амжилттай зохион байгууллаа.
Спортын арга хэмжээнд 6 байгууллагын 200 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Энэ үеэр МУ-ын шадар сайд С.Амарсайхан: Тэмцээн уралдаан бол түрүүлэх, байр эзлэхээсээ илүү байгууллага хоорондын, ажилтан, албан хаагч хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдын эрүүл мэнд, бие бялдрын соёлыг дээшлүүлж төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Тийм учраас та бүхэн өнөөдрийн тэмцээн уралдаа арга хэмжээнд нэг баг, нэг хамт олон шиг оролцож байгааг харах сайхан байна. Та бүхний хандлага, харилцаа нь бидний цаашдын зорилго, зорилт болох Төрийн үйлчилгээг иргэдэд, хэрэглэгчдэд шуурхай, чанартай, стандартын дагуу хүргэхэд нэг хүн шиг, нэг баг хамт олон шиг ажиллах нь чухал юм. Мөн энэ жил Стандарт хэмжил зүйн салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна. Монгол хүний эрүүл мэнд, аюулгүй эрүүл орчинд амьдарч ажиллах нь стандарт хэмжил зүйтэй маш чухал уялдаа холбоотой, чухал ач холбогдолтой юм гэлээ.
Баг тамирчид “ЭРҮҮЛ МЭНД – ЭРЧ ХҮЧ, ЭЕРЭГ ХАНДЛАГА” уриан дор спортын тэмцээн уралдаанд найрсаг, нөхөрсөг орчинг бүрдүүлэн эрч хүчтэй, хурд хүчээ сорин, авхаалжтай оролцлоо.
Хамт олноо төлөөлж тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчдад болон
Тэргүүн байр, шилжин явах цом, (21 оноо ) – Б.Ууганбаяр ахлагчтай СХЗГ,
Дэд байр – (28 оноо) Ц.Ганзориг ахлагчтай – ОБЕГ,
Гуравдугаар байр (33 оноо)- Ц.Уртнасан ахлагчтай – ШӨХТГ нартаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!