Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар менежментийн тогтолцоог ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс” болон “Монгол Маск Эрдэнэт” ХХК-д олгох шийдвэрийг гаргалаа.
Мөн Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар 6 аж ахуйн нэгжийн 7 төрлийн 9 нэрийн бүтээгдэхүүнд шинээр олгох, 9 аж ахуйн нэгжийн 11 төрлийн, 42 нэрийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээний хугацааг сунгах шийдвэрийг тус тус гаргалаа.