Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Баталгаажуулалтын зөвлөлийн хуралдааны шийдвэрийн дагуу ААН-үүдэд гэрчилгээг гардуулах 2023 оны анхны арга хэмжээ боллоо. Тус хуралдаанаар чанарын; мэдээллийн аюулгүй байдлын; байгаль орчны; хөдөлмөр, эрүүл мэнд, аюулгүй байдлын; эрчим хүчний; хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог ISO9001:2015, ISO21001:2018, ISO/IEC27001:2013, ISO14001:2015, ISO 45001:2018, ISO50001:2018 ISO22000:2018 стандартын шаардлагын дагуу хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг шинээр 7 байгууллагад олгох, 8 байгууллагын гэрчилгээний хугацааг сунгах шийдвэрийг тус тус гаргалаа. Энэ дагуу “Таны инээмсэглэл” ХХК, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, “Даян Их” ХХК, “Ньюком Проперти” ХХК, Улсын гуравдугаар төв эмнэлэг, “Монжүүс” ХХК, “Милко” ХХК, АШУҮИС-ийн Дархан-Уул дахь Салбар Анагаах ухааны сургууль, “Очир Ундраа” ХХК, “Мед импекс интернэшнл” ХХК, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн Зорчигчийн вагон депо, “Спирт бал бурам” ХХК гэрчилгээгээ гардан авлаа. Мөн аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог (HACCP) CAC/RCP-1:1969 rev.4 (2003) стандартын дагуу хэрэгжүүлснийг баталгаажуулж “Арвижих лотос” ХХК-д шинээр гэрчилгээ олгож, “Улаанбаатар гурил” ХХК-ийн гэрчилгээг сунгалаа.