Байгаль орчны стандартчилалын техникийн хорооны /ТХ-07/ ээлжит хуралдаан 2023.09.19-ний өдөр болж, нийт 8 асуудал хэлэлцлээ.
Тодруулбал, Олон улсын стандартын байгууллагаас баталсан ISO 16000 цуврал 7 стандартыг Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас санаачлан орчуулж үндэсний стандарт болгох асуудлыг техникийн хорооны хурлаар хэлэлцүүлэн уг цуврал 7 стандартын төслүүд техинкийн хорооны 100%-ийн саналаар дэмжигдлээ.
1. ISO 16000-1:2004 Сорьц авах стратегийн ерөнхий аспектүүд.
2. ISO 16000-2:2004 Формальдегидийн сорьц авах стратеги
3. ISO 16000-5:2007 Дэгдэмхий органик нэгдлүүд (ДОН)-ийн сорьц авах стратеги.
4. ISO 16000-6:2011 Дотор орчны агаарт болон туршилтын бүхээгийн агаар дахь дэгдэмхий органик нэгдлийн сорьцыг Тенакс шингээгчтэй идэвхтэй сорьц авагчаар авч, МСМ эсхүл МСМ-ДИД ашиглан задалж хийн хроматографаар тодорхойлох.
5. ISO 16000-26:2011 Нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-н сорьц авах стратеги.
6. ISO 16000-37:2019 PM2.5 тоосонцрын масс агууламжийг хэмжих.
7. ISO 16000-40:2019 Дотор орчны агаарын чанарын менежментийн тогтолцоо.
Харин Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс боловсруулсан “Дотоод орчны агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” стандартын төслийг хэлэлцэн тухайн стандартыг дахин сайжруулах шаардлагатай гэж үзэн буцаасан.