
"Монголд зочлох жил - 2023-2025" арга хэмжээний хүрээнд зочлох үйлчилгээний салбар, зочид буудлууд, жуулчны баазуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг сурталчлах, жуулчны цар хүрээг улиралд мөрдөх үнийн мэдээлэл олгох, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх HOSPITALITY&TOURISM INTERNATIONAL ЕХРО 2023” үзэсгэлэн болж байна.
Энэхүү үзэсгэлэнд Стандарт, хэмжил зүйн газраас холбогдох мэргэжилтнүүд оролцож, иргэдэд мэдээлэл түгээн ажиллалаа. Арга хэмжээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Батзориг, Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Болормаа, Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат, Сорьцын хяналтын газрын ахлах мэргэжилтэн Б.Лутсүх, Стандартын мэдээлэл, лавлагаа сургалтын төвийн мэргэжилтэн О.Энхтуяа нар стандарт, хэмжил зүй, сорьцийн үнэлгээ, тохирлын гэрчилгээ зэргийн мэдээллийг өгсөн юм.
Жуулчны улирал эхэлж байгаатай уялдуулан зочид буудал, жуулчны баазууд нь бүтээгдэхүүн үйлчилгээний дүр төрх, онцлогийг тодорхойлон, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улирлын үнийн саналыг мэдээлэх, байгуулага хоорондын гэрээ хэлцэл хийх, үйлчилгээний чанарын стандартуудыг сурталчлах зорилгоор “HOSPITALITY&TOURISM INTERNATIONAL ЕХРО 2023” үзэсгэлэнг зохион байгуулагдаж байгаа юм.
Зочлох үйлчилгээний салбар нь аялал жуулчлалын томоохон бүрэлдэхүүн бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээг экспортолж, эдийн засагт оруулах хувь хэмжээ өндөр юм. Үзэсгэлэн 3 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд “Мишээл Экспо” ОУҮХ-ны төвд болж байна.

