Арьс ширний стандартчиллын техникийн хорооны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар арьс ширэн бүтээгдэхүүнд азо будаг, DMF, хориотой химийн бодис хүнд металын агууламжийг тодорхойлох аргын олон улс (ISO)-ын 8 стандартыг хэлэлцүүлж дэмжигдлээ.
Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн үндэсний байгууллагын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО) -той хамтран хэрэгжүүлж буй Монгол улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхийг сайжруулахад үзүүлэх техникийн туслалцааны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн лаборатори нь олон улсын зөвлөх-шинжээч нартай хамтран ажиллаж байгаа билээ.
Хамтын ажиллагааны үндсэн дээр инновац нэвтрүүлэлт, технологи сайжруулалт, чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийн шинжилгээний арга, эрүүл ахуйн шаардлагын олон улсын стандартыг Монголд нутагшуулахаар төслийн хүрээнд 38 стандартыг орчуулан, туршилт судалгааг хийж гүйцэтгэв.