Стандарт хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс санаачлан Аймгуудын Стандарт хэмжил зүйн хэлтсүүдийн товч танилцуулгыг цувралаар хүргэж байна.
Архангай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь 1981 оны 01 сарын 01 -нд анх "Үнэ чанарын хэлтэс" нэртэйгээр дөрвөн орон тоотойгоор байгуулагдсан. Өдгөө 42 жилийн ойтойгоо золгож байна. Тус хэлтэс нь Архангай аймгийн хэмжээнд Тохирлын баталгаажуулалт, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, Сургалт мэдээлэл, салбар сан, Сорьцын хяналт, Сорилтын лабораторийн чиглэлээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг явуулж байна.
ЧАНАР БИДНИЙ ЗОРИЛТ