Стандарт, хэмжил зүйн газар Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөр (АРМР)-ийн 2023 оны хагас жилийн хурлын арга хэмжээг 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор СХЗГ-ын ажлын хэсгүүд болон АРМР-г төлөөлж Tae-Yi Hong тэргүүтэй БНСУ-ын Эталон эрдэм шинжилгээний хүрээлэн (KRISS)-ийн мэргэжилтнүүд харилцан уулзалт хийж, санал солилцлоо.Уулзалтаар АРМР Олон улсын байгууллагын хагас жилийн хурлын бэлтгэл ажил болон зохион байгуулалтыг хэлэлцсэн юм.
АРМР -ийн хагас жилийн хурлын үеэр Удирдах зөвлөлийн ба Техникийн хороодын дарга нарын хурал, Хөгжиж буй орны хэмжил зүйн хүрээлэн байгууллагын хуралдаан, семинар, СХЗГ-аас Техникийн хороодтой хамтран зохион байгуулах “BIPM - АРМР-ын Чанарын Техникийн хорооны олон улсын семинар”, “Хүнсний аюулгүй байдлыг хангахад хэмжил зүйн үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын симпозиумыг тус тус зохион байгуулна.