СХЗХ, ЭМГ-ын мэргэжилтэн, улсын байцаагчид хамтран 19 үсчиний газрын үйл ажиллагаанд “Үс засах үйлчилгээ MNS5160-2020” стандартын хэрэгжилтийг үнэлэх, үсчиний багаж хэрэгсэл, зөөлөн эдлэлийн угаалга, ариутгалын чанарыг шалган арчдас шинжилгээнд хамруулж, хугацаатай үүрэг даалгавар өгч гүйцэтгэлийг шалгаж сургалт хийлээ. Шалгалтын үр дүнд үсчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 100 хувь хамрагдан илэрсэн зөрчлүүдийн 80-85 хувийг арилгаж тохирлын үнэлгээнд хамрагдан стандартын шаардлагыг хангаж ажиллаж байна.