info@masm.gov.mn 18002525 /Энгийн ярианы тарифаар/
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Мэндчилгээ
    • Эрхэм зорилго, алсын хараа
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Үйлчилгээ
    • Хэмжил зүй
    • Стандартчилал
    • Баталгаажуулалт
    • Сорьцын хяналт
    • Сургалт
  • Мэдээ, мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Стандартын мэдээ, мэдээлэл
    • Орон нутгийн мэдээ
    • Видео мэдээ
  • Ил тод байдал
    • Санхүү
    • Шилэн данс
    • Худалдан авалт
    • Хүний нөөц
  • Cанал, хүсэлт илгээх
  • Салбарын статистик

Шуурхай мэдээ

  • “Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.2.4 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Манай веб сайтаар зочилж  Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Увс  аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь  Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжилзүйн газраас  итгэмжлэгдсэн баталгаажуулалтын алба, хэмжил зүйн лаборатори, стандартын мэдээлэл, лавлагаа салбар сан гэсэн бүтэцтэйгээр  үйл ажиллагаа явуулж  байна.

  Тус хэлтэс нь Увс  аймгийн нутаг дэвсгэрт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж,   эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмыг хэрэгжүүлж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих,  ажил үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах,  хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.

       Манай хамт олон сахилга хариуцлагатайгаар төрийн байгууллагуудыг манлайлан ажиллаж,  төрийн үйлчилгээг  хөнгөн шуурхай  хүртээмжтэйгээр иргэд хэрэглэгчдэдээ  хүргэн  ажиллахын зэрэгцээ худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, дотоодын болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, сорьцын хяналтын  бодлого,  үйл ажиллагааг  хэрэгжүүлж    тэднийг зах зээл дээр  шударга өрсөлдөх таатай нөхцлийг бүрдүүлэн орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр  оруулан  ажиллаж  байна.

     Та манай цахим хуудаснаас Увс аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтэс, түүний эрхэм зорилго, эрх зүйн зохицуулалт, тус байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаархи бүхий л мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болохыг тэмдэглэж байна.

Манай байгууллагын цахим хуудсанд зочилсон танд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Стандарт, хэмжилзүйн хэлтсийн  хамт олны халуун мэндчилгээг дэвшүүлье.

Стандарт, хэмжил зүйн байгууллагад илгээсэн та бүхний ажил хэрэгч санал, хүсэлт, зөвлөгөө, мэдээ, мэдээлэл бидний үйл ажиллагаанд  бодит хувь нэмрээ оруулах болно.

 Манай үүд хаалга үргэлж танд нээлттэй байх болно

ХҮНДЭТГЭСЭН:

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА

ГОНГОРЫН    УУГАНБАЯР

  • Стандарт харах
  • Цахим үйлчилгээ
  • Хэмжих хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан
  • Баталгаажуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Стандартын төсөлд санал авах
  • Түгээмэл асуулт, хариулт
  • Авлигын эсрэг хамтдаа
  • MASM TV
  • Гадаад харилцаа
  • Хаяг, байршил
Баруун бүс
  • Ховд аймаг
  • Увс аймаг
  • Баян-Өлгий аймаг
  • Завхан аймаг
  • Говь-Алтай аймаг
Хангайн бүс
  • Архангай аймаг
  • Баянхонгор аймаг
  • Өвөрхангай аймаг
  • Хөвсгөл аймаг
  • Орхон аймаг
  • Булган аймаг
Төвийн бүс
  • Дархан-Уул аймаг
  • Сэлэнгэ аймаг
  • Төв аймаг
Говийн бүс
  • Дундговь аймаг
  • Дорноговь аймаг
  • Өмнөговь аймаг
Зүүн бүс
  • Дорнод аймаг
  • Хэнтий аймаг
  • Сүхбаатар аймаг
© 2020. Стандарт, хэмжил зүйн газар