“Стандарттай монгол” нөлөөллийн аяны хүрээнд Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчдад Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 : 2015 стандартаар мөн тус сумын худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1 : 2023 стандартаар тус тус сургалт зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль сэдвээр Лабораторийн эрхлэгч Д.Урнаа дотоод сургалт зохион байгууллаа.
ТУС ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН Увс Аймгийн Насан Туршийн Боловсрол, Хүүхдийн Хөгжлийн Төв -н "ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ЦАХИМД БИЧИХ АРГА ЗҮЙ" СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
Стандарт хэмжил зүйн газраас зохион байгуулсан Төрийн албаны шинэтгэл, төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад тус хэлтсийн хамт олон идэвхтэй оролцлоо.
Хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул тус хэлтсийн албан хаагчдад Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь сэдвээр сургалт зохион байгууллаа.
Увс аймгийн 19 сумдын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдэд тус хэлтсийн Ахлах мэргэжилтэн Х.Лхагвасүрэн “Стандарт ба Тохирлын гэрчилгээний хэрэгжилжилт, ач хобогдол”, “Стандартчилал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээ итгэмжлэлийн тухай хууль”, “Засгийн газрын 291-р тогтоол” “Үйлдвэр үйлчилгээний газруудын стандартаар, Хэмжилзүйн улсын байцаагч Ц.Бат- Эрдэнэ “Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт” сэдвээр сургалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.