Улаангом суманд ноос, ноолуур авч буй иргэд аж ахуй нэгжүүдийн мөнгөн тооцоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл /жин/-ийг ээлжит улсын баталгаажуулалтад хамруулан ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн ноос ноолуураа өгөхдөө тухайн аж ахуй нэгж, иргэдийн ноолуур худалдан авахдаа ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл /жин/ улсын баталгаажуулалтад хамрагдсан эсэхийг шалгаж манай байгууллагатай хамтран ажиллана уу.