Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан ГБХЗХГ, Элэг бүтэн монгол ТББ-аас зохион байгуулсан ажлын хүрээнд манай хэлтсийн үйлчлэгч Б.Цэцэгмаагийн гэр бүл “ Шилдэг гэр бүл”-ээр шалгарч Хүндэт өргөмжлөл, одонгоо гардан авлаа. Гэр бүлийн нэр хүнд, үнэ цэнийг өндөрт өргөж, гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарлан амьдарч хэлтсийнхээ хамт олны бахархал, үлгэр дууриал болсон өрхийн тэргүүн Б.Орсоо, эзэгтэй Б.Цэцэгмаа нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.