Тус хэлтсийн гэр бүлийн зөвлөлөөс Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд албан хаагчдын гэр бүлийг хүлээн авч аймгийн ХГБХГ-ын Гэр бүлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Оюунэрдэнээр ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА сэдэвт сургалт мэдээлэл хийлгэж, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулан хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулж нэг өдрийн мартагдахааргүй өнгөрүүллээ. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.