СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД:
Хэлтсийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу Малчин, Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сумдад бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хэмжих хэрэгслийн ээлжит баталгаажуулалтын ажлыг Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Дамжид, Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Цэвэлмаа нар хийж гүйцэтгэлээ. Мөн аж ахуй нэгж, иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, MNS 7005:2023 Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага стандартын дагуу сумдын сургууль цэцэрлэгийн цайны газруудад зөвлөмж мэдээлэл өгч сурталчилж ажиллалаа. MNS 5021-1:2023 Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага стандартаар сургалт зохион байгууллаа.