СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД:
Хэлтсийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумдад бүтээгдэхүүн үйлчилгээ болон хэмжих хэрэгслийн ээлжит баталгаажуулалтын ажлыг Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын мэргэжилтэн Ч.Батхүү, Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Д.Одончимэг нар хийж гүйцэтгэлээ. Мөн аж ахуй нэгж, иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, MNS 7005:2023 Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага стандартыг сумдын сургууль цэцэрлэгийн цайны газруудад сурталчилж ажиллалаа.