Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол болон Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 оны А/253 дугаар тушаалаар баталсан журмын дагуу Увс Хүнс ХК-ний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд техникийн зохицуулалт, стандартын дагуу аюулгүйн тэмдэг олгох үнэлгээний ажил 2 дахь өдрөө үргэлжилж байна.