Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандартын төсөлд санал авч байна.
ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн
хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандарт
MNS
Албан хэвлэл
СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР
Улаанбаатар хот
2022 он
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандарт MNS :2022
Өмнөх үг
Стандарт боловсруулсан:
Уг стандартыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/75 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг /нэр/
ШУТИС-ийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор Ц.Одбаяр, Хүнс судлалын ухааны магистр Б.Хостунгалаг нар боловсруулав.
АГУУЛГА
1. Хамрах хүрээ
2. Норматив ишлэл
3. Нэр томьёо, тодорхойлолт
4. Хоолны газрын гадна орчин, төлөвлөлт, барилга байгууламжид тавих шаардлага
5. Сургууль, цэцэрлэгийн хоолны газрын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлага
6. Хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагаанд тавих шаардлага
7. Үйлчилгээний хэсэгт тавих шаардлага
8. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтанд тавих шаардлага
ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код:
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандарт |
MNS /шинэ/ |
National standards for food production and service in secondary schools and kindergartens |
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны ..... дугаар сарын .... -ний өдрийн .................... дүгээр тушаалаар батлав.
Энэхүү стандарт нь бүртгэсэн өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэхүү стандартыг 20.... оны .... дүгээр сарын .... -ний өдрөөс мөрдөнө.
- Хамрах хүрээ
Энэхүү стандарт нь ерөнхий боловсролын сургууль/дотуур байр, цэцэрлэгийн хоолны газрын төлөвлөлт, зохион байгуулалт, инженерийн байгууламж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хамаарна.
Энэхүү стандартыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг өмчийн хэлбэр харгалзахгүй заавал мөрдөнө.
- Норматив эшлэл
Энэ стандартад эш татаж хэрэглэсэн дараах баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалаас эш татаж хэрэглэнэ.
- MNS CAC RCP 1:2003, Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчмын дадлын олон улсын зөвлөмжийн дүрэм;
- MNS CAC RCP 39:2011, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал;
- MNS 6558:2015, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага;
- MNS 6782:2019, Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал. Ерөнхий шаардлага;
- MNS 0900:2018, Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал, Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ;
- MNS 4244:1994, Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Галын аюулгүй байдал, ерөнхий шаардлага;
- MNS 5078:2001, Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн барилгын салхивч, агааржуулалтын системд тавих ерөнхий шаардлага;
- MNS 6767:2019, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Ажлын байран дахь гэрэлтүүлгийн хэмжилт, зөвшөөрөх хэмжээнд тавих ерөнхий шаардлага;
- MNS 5390:2004, Цахилгааны галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага;
- MNS 6848:2020, “Хүнстэй харилцахад аюулгүй” тэмдэг;
- MNS 5343:2011, Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага;
- MNS 1010:86, Хүнсний бүтээгдэхүүнд зориулсан хуванцар сав. Ерөнхий техникийн нөхцөл;
- MNS 5547:2005, Хүнсний бүтээгдэхүүний нийлэг сав баглаа боодол. Техникийн ерөнхий шаардлага
- MNS 6423:2013, Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер. Ерөнхий шаардлага
- Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт /БНбД 31-25-22/
- Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын төлөвлөлт /БНбД 31-24-22/
- Дулааны сүлжээ /БНбД 41-02-13/
- Дулааны сүлжээ /БНбД 41-05-18/
- Нэр томьёо, тодорхойлолт
- Хоолны газрын зураг төсөл
хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга байгууламж, талбайг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар болон эх загвар зураг /эскиз/, техникийн болон ажлын зураг, төсөл, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдэл
3.2 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ерөнхий дизайн
хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л үйл ажиллагааны ерөнхий чиг үүрэг, зориулалт, шаардлага, үзэл баримтлалыг бүхэлд нь хангах төлөвлөлт
3.3 Интерьер дизайн/дотоод тохижилт
хоолны газрын дотоод зохион байгуулалт, ялангуяа хооллох заалны зохион байгуулалтыг (орон зайн акустик/дуу чимээний системийн төлөвлөлтийг тооцсон) уур амьсгал, тавилга, тоноглолын материал, өнгө, өнгөний зохилдлого, тавилга, хэрэгслийн зохион байгуулалт, өнгөлгөөний материалын загвар зураглал, гэрэлтүүлгийн зураг төлөвлөлт
3.4 Ерөнхий боловсролын сургууль, түүний дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /цаашид сургууль, цэцэрлэгийн хоолны газар гэж нэрлэх/
хоол үйлдвэрлэл, үйлчилгээний батлагдсан зураг төслийн дагуу төлөвлөгдсөн байранд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баталгаатай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоолны бэлдэц буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүн ашиглан, батлагдсан жор технологийн дагуу мэргэжлийн хүний нөөцөд тулгуурлан суралцаж байгаа болон дотуур байранд амьдарч байгаа хүүхдийг эрүүл, шим тэжээллэг, аюулгүй хоол, хүнсээр ханган үйлчлэх үйл ажиллагаа
3.5 Уламжлалт загвар буюу бие даасан хоолны газар
хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг технологийн дагуу боловсруулж, хоол, ундыг бэлтгэн хооллох танхим/заалаар үйлчилгээ үзүүлдэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бүрэн үйл ажиллагаа бүхий хоолны газар
3.6 Нэгдсэн хоолны газар/гал тогоо
хоол, хүнсийг хичээлийн байр болон дотуур байрын хоолны газар, цэцэрлэгийн гал тогоонд үйлдвэрлэн хүйтэн, хөлдөөсөн ба халуунаар нь бусад хичээлийн байр, салбар сургууль, цэцэрлэгт зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслээр зөөн хүргэж үйлчлэх хоолны газар
3.7 Гүйцээн боловсруулах хоолны газар
хоолны бэлдэц/хагас боловсруулсан бүтээгдэхүүн ашиглан үйлдвэрлэл явуулдаг хоолны газар
3.8 Үйлчилгээний хэсэг
хоолоор үйлчлэх, түгээх хэсэг
3.9 Xоол хадгалах хэсэг
хоолоор үйлчлэх хэсэгтэй шууд харьцах бөгөөд бэлэн гарсан хоолыг халуун болон хүйтэн байдлаар нь хадгалах хэсэг
хооллох заалтай шууд харьцах бөгөөд бэлэн гарсан хоолыг зохих хэмд түгээж үйлчлэх хэсэг
3.11 Хооллох заал/танхим
хоолоор үйлчлэх хэсэгтэй шууд харьцах бөгөөд хооллох зориулалтаар тохижуулсан өрөө, танхим
3.12 Уламжлалт үйлчилгээ /сургуулийн/
сурагчид зохион байгуулалттайгаар нэг эгнээнд дараалан зогсож үйлчлүүлэх бөгөөд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчид хоолыг аягалж тараах үйлчилгээ
- Уламжлалт үйлчилгээ /цэцэрлэгийн/
цэцэрлэгийн хүүхдэд анги болон хооллох танхим/заалаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчид эсвэл багш хоолыг аягалж тараах үйлчилгээ
3.14 Өөрөө өөртөө үйлчлэх үйлчилгээ
сурагчид хоолоо өөрсдөө сонгож, өөртөө үйлчлэх үйлчилгээ
3.14.1 Өөрөө өөртөө үйлчлэх тусгай хэсэг
тодорхой хоол ундны төрөл зүйлсийг халааж, хөргөж эсвэл хослуулан хэрэглэх боломж бүхий тоног төхөөрөмж суурилуулсан өөртөө үйлчлэх хэсэг
3.14.2 Өөрөө өөртөө үйлчлэх хөнгөн зуушны хэсэг
төрөл бүрийн зууш салат, жимс жимсгэнэ, талх, гурилан бүтээгдэхүүн зэрэг хоол хүнсийг тус тусад нь агуулсан хөргөгч бүхий өөртөө үйлчлэх хэсэг
- Үйлчилгээний автомат
хоолны танхимын эргэн тойронд болон сургуулийн тодорхой байршилд байрлах олон төрлийн хоол, ундааны автоматаас сонгож, үйлчлүүлэх үйлчилгээ
3.16 Хөдөлгөөнт үйлчилгээ
сургуулийн тодорхой байршлуудад хөдөлгөөнт тэргэнцрээр зөөвөрлөн хоол түгээх үйлчилгээ
3.17 Батлагдсан хоолны цэс
сургууль, цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтны баталсан, хүүхдийн нас, биемахбод, физиологийн хэрэгцээнд тохирсон, авбал зохих шим тэжээлийг хангах, иж бүрдэл, олон нэр төрөл бүхий хоолны цэс
3.18 Батлагдсан хоолны технологийн карт
сургууль, цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтны баталсан, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, халуун хүйтэн хоол, ундааны нэр төрөл бүрт орц, илчлэг, шим тэжээлийн агууламж болон бэлтгэх, боловсруулах арга, бэлэн гарсан хоол, бүтээгдэхүүний шинж байдал, хоол болгох, олгох хэмийг тусгасан тогоочийн өдөр тутам мөрдөх, хоол үйлдвэрлэлийн технологийн бичиг баримт
3.19 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежер
сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг нийтэд нь удирдан зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий ажилтан
- Хоолны газрын гадна орчин, төлөвлөлт, барилга байгууламжид тавих шаардлага
4.1 Гадна орчинд тавих шаардлага:
4.1.1 Хоолны газрын орчин нь цардмал зам талбайтай байна.
4.1.2 Хүнсний түүхий эд хүлээн авах хэсэг, хаалга нь тусдаа байх ба тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүхий хатуу хучилттай зам болон бараа, бүтээгдэхүүн ачиж буулгах талбай, машинаас бараа буулгах тавцан шаттай байна.
4.1.3 Бохир ус зайлуулах цооног, хог хаягдал түр хадгалах цэг нь сургууль, цэцэрлэгийн ундны усны эх үүсвэрээс 100м, барилга байгууламжаас 50м-ээс доошгүй зайд, зонхилох салхины доод зүгт байрлах ба хана, хашаагаар тусгаарлагдсан битүүмжлэл сайтай байна. Хог хаягдлыг энгийн, дахин боловсруулах байдлаар ангилж хийх боломжтой, өнгөөр ялгасан хогийн савтай байна.
4.1.4 Эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулж, гэрээнд заагдсан хуваарийн дагуу бохир ус зайлуулах цооног, хог хаягдал түр хадгалах цэгийг цэвэрлэж, халдваргүйжүүлнэ.
4.1.5 Хоолны газрын гадна орчны талбай, барилга байгууламжийн засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, хог хаягдал зайлуулах, шавж, мэрэгчийн устгалыг эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын зохих норм дүрмийн дагуу хийнэ.
4.1.6 Хоолны газрын гадна орчинд холбогдох стандартын дагуу камерын систем суурилуулж болно.
4.2 Хоолны газрын төлөвлөлт, инженерийн байгууламжид тавих шаардлага
4.2.1 Сургууль, цэцэрлэгийн хоолны газрын барилга байгууламж нь архитектур төлөвлөлтийн даалгавар, эрх бүхий байгууллагаас баталсан зураг төслийн дагуу баригдсан, барилгын норм дүрмийн шаардлагыг хангасан, сургууль, цэцэрлэгийн хүчин чадалд нийцсэн байна. Зориулалтын болгож, өргөтгөн засварлах тохиолдолд эрх бүхий байгууллагын зураг төслийн дагуу гүйцэтгэнэ.
4.2.2 Хоолны газрын барилга байгууламж, инженерийн болон технологийн тоног төхөөрөмжийн хийц, материал нь Монгол Улс болон олон улсад мөрдөж буй холбогдох стандартын шаардлага хангасан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байна.
4.2.3 Хоолны газрын барилгын төлөвлөлт, шийдэл нь үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн урсгалыг баримталсан, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан байна. Сургуулийн сурагчдын тоо, үйлчилгээний хэлбэрээс хамаараад хоолны газрын ерөнхий зохион байгуулалт, урсгалыг Хавсралт 1-д заасны дагуу төлөвлөнө. Үүнд:
- Уламжлалт загвар буюу хүнсний түүхий эдээр хоол үйлдвэрлэл явуулдаг бол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, бэлтгэх, боловсруулах, үйлчлэх, угаах гэсэн 6 үе шатаар явагдах үйл ажиллагааны урсгалтай байх;
- Хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу хүнсний бэлдэцээр хоол үйлдвэрлэл явуулдаг бол хүлээн авах, хадгалах, боловсруулах, үйлчлэх, угаах гэсэн 5 үе шатаар явагдах үйл ажиллагааны урсгалтай байх;
- Бэлэн болсон хоол, бүтээгдэхүүнээр шууд хангагдах бол хүлээн авч хадгалах, гүйцээн боловсруулах, үйлчлэх гэсэн үе шатаар явагдаж болно.
4.2.4 Хоёр болон түүнээс дээш хичээлийн байр, дотуур байртай сургууль, салбар бүлэг бүхий цэцэрлэгт нэг ээлжинд хичээллэх хүүхдийн тоо, үндсэн хүчин чадал болон хоолны цэс төлөвлөлтөд үндэслэн үндсэн хоолны газар/гал тогоотой байхаар төлөвлөж болно. Байршлын хувьд хичээлийн болон цэцэрлэгийн байранд, дотуур байранд, тусдаа бие даасан барилгад байрлана.
4.2.5 Хүнсний агуулахыг угаалга, шүршүүр, ариун цэврийн /бие засах өрөө/ өрөө болон трап буюу хаягдал ус зайлуулах шугамтай үйлдвэрлэлийн өрөөний доор байрлуулахыг хориглоно.
4.2.6 Ерөнхий боловсролын сургууль/дотуур байр, цэцэрлэгийн хоолны газрын талбайн хэмжээ, суудлын тоог хүүхдийн хүчин чадлаас хамааруулан Хүснэгт 1-3-т заасны дагуу тооцно.
Хүснэгт 1.
Ерөнхий боловсролын сургуулийн хоолны газрын талбайн хэмжээ
Талбайн хэмжээ /м2-аас доошгүй/ |
Нэг ээлжинд суралцах хүүхдийн тоо |
||||||||
240 хүртэл |
320 |
480 |
640 |
720 |
960 |
1200 |
1400-аас дээш |
||
Хүнсний түүхий эд, бараа материал хүлээн авах хэсэг |
4 |
4 |
4 |
6 |
6 |
6 |
6 |
6 |
|
Агуулахын нийт талбай |
38 |
38 |
44 |
47 |
47 |
53 |
57 |
57 |
|
Хөргүүргүй |
хуурай хүнсний |
8 |
8 |
10 |
10 |
10 |
12 |
12 |
12 |
Төмс, хүнсний ногооны |
8 |
8 |
10 |
13 |
13 |
13 |
15 |
15 |
|
Бараа материалын /хүнсний хаягдал, тоног төхөөрөмж, сав багаж хэрэгсэл, цэвэрлэгээний бодис/ |
8 |
8 |
9 |
9 |
9 |
10 |
10 |
10 |
|
Хөргүүртэй /хөргөх төхөөрөмж бүхий өрөө байж болно/ |
Сүү, сүүн бүтээгдэхүүний |
6 |
6 |
6 |
6 |
6 |
6 |
8 |
8 |
Мах, махан бүтээгдэхүүний |
6 |
6 |
6 |
6 |
6 |
6 |
6 |
6 |
|
Жимс, хүнсний ногооны |
2 |
2 |
3 |
3 |
3 |
6 |
6 |
6 |
|
Түүхий эд, бэлтгэлийн хэсэг |
Махны |
10 |
18 |
20 |
|||||
Төмс, ногооны |
- |
6-8 |
8-12 |
||||||
Хоол үйлдвэрлэлийн хэсэг* |
40 |
40 |
55 |
60 |
62 |
72 |
80 |
87 |
|
Угаалгын хэсэг** |
Үйлдвэрлэлийн |
6 |
6 |
8 |
8 |
8 |
10 |
10 |
10 |
Үйлчилгээний |
10 |
10 |
20 |
20 |
20 |
30 |
30 |
30 |
|
Ажилчдын ахуй хангамжийн хэсэг |
Ажилчдын өрөө болон ариун цэврийн өрөө, шүршүүр |
13 |
13 |
13 |
18 |
18 |
18 |
18 |
18 |
Албан ажлын /менежерийн/ өрөө |
7 |
7 |
7 |
7 |
7 |
7 |
7 |
7 |
|
Ажилчдын хооллох/амрах өрөө |
- |
- |
- |
- |
- |
6 |
6 |
6 |
|
Хооллох заал, танхим*** |
75 |
75 |
155 |
155 |
155 |
230 |
230 |
230 |
|
Хоол олгох, түгээх, үйлчлэх хэсэг** |
5 |
5 |
13 |
13 |
13 |
19 |
19 |
19 |
|
Хооллох танхимын суудлын тоо |
100 |
100 |
220 |
220 |
220 |
328 |
328 |
328 |
|
Тайлбар: *Хоол үйлдвэрлэлийн хэсэгт хүйтэн цех, нарийн боов үйлдвэрлэлийн хэсгийг оруулан тооцсон бөгөөд тусад нь төлөвлөж болно. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн /бэлдэц/-ээр хоол үйлдвэрлэл явуулдаг бол бэлтгэл хэсгийн талбайн хэмжээг багасган тооцож болно. **240-өөс доош хүүхэдтэй сургуульд үйлдвэрлэлийн болон үйлчилгээний сав, багаж хэрэгслийн угаалгын хэсэг хамт байж болно. ***нэг сурагчид ноогдох талбай 80 хүртэлх суудалтай бол 0.75 м2, 80 ба түүнээс дээш суудалтай бол 0.7 м2 байна. Хоол олгох, түгээх үйлчлэх хэсэгт байрлах тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамааруулан талбайн хэмжээг тооцно. Хооллох танхимд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулан нэг суудалд 1.6 м2-аас багагүй талбай төлөвлөнө. |
Хүснэгт 2.
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын
хоолны газрын талбайн хэмжээ
Талбайн хэмжээ /м2-аас доошгүй/ |
Дотуур байрын хүүхдийн тоо /хүчин чадал |
|||||
50 |
100 |
150 |
200 |
320 |
||
Хүнсний түүхий эд, бараа материал хүлээн авах хэсэг |
2 |
4 |
4 |
4 |
4 |
|
Агуулахын нийт талбай |
22 |
26 |
30 |
38 |
42 |
|
Хөргүүргүй |
хуурай хүнсний |
6 |
6 |
8 |
8 |
8 |
Төмс, хүнсний ногооны |
4 |
4 |
5 |
8 |
10 |
|
Бараа материалын /хүнсний хаягдал, тоног төхөөрөмж, сав багаж хэрэгсэл, цэвэрлэгээний бодис, багаж, хэрэгслийн/ |
2 |
4 |
4 |
6 |
6 |
|
Хөргүүртэй /хөргөх төхөөрөмжтэй өрөө байж болно/ |
Сүү, сүүн бүтээгдэхүүний |
4 |
5 |
5 |
6 |
6 |
Мах, махан бүтээгдэхүүний |
4 |
5 |
5 |
6 |
6 |
|
Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны |
2 |
2 |
4 |
4 |
6 |
|
Хоол үйлдвэрлэлийн нийт талбай |
36 |
46 |
63 |
74 |
86 |
|
Үүнээс: |
Хүнсний ногооны бэлтгэл хэсэг |
4 |
4 |
4 |
6 |
8 |
Махны бэлтгэл хэсэг |
4 |
4 |
8 |
10 |
14 |
|
Халуун боловсруулалт/гал тогоо |
20 |
30 |
40 |
48 |
48 |
|
Үйлдвэрлэлийн сав угаалга |
4 |
4 |
4 |
4 |
4 |
|
Үйлчилгээний сав угаалга |
4 |
4 |
7 |
10 |
12 |
|
Ажилчдын өрөө/ариун цэврийн өрөө |
10 |
15 |
15 |
15 |
20 |
|
Хооллох заал, танхим /хоол түгээх, үйлчлэх хэсэгтэй хамт/ |
18 |
35 |
50 |
70 |
100 |
|
Тайлбар: Хоол үйлдвэрлэлийн хэсэгт хүйтэн цех, нарийн боов үйлдвэрлэлийн хэсгийг оруулан тооцсон бөгөөд тусад нь төлөвлөж болно. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн /бэлдэц/-ээр хоол үйлдвэрлэл явуулдаг бол бэлтгэл хэсгийн талбайн хэмжээг багасган тооцож болно. 200-гаас доош хүүхэдтэй бол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний сав угаалгын өрөөг хамт төлөвлөж болно. |
Хүснэгт 3.
Цэцэрлэгийн гал тогооны талбайн хэмжээ
Талбайн хэмжээ /м2-аас доошгүй/ |
Цэцэрлэгийн хүүхдийн тоо /хүчин чадал |
||||
100 |
150 |
240 |
320-оос дээш |
||
Хүнсний түүхий эд, бараа материал хүлээн авах хэсэг |
4 |
4 |
4 |
4 |
|
Агуулахын нийт талбай |
25 |
28 |
40 |
44 |
|
Хөргүүргүй |
Хуурай хүнсний |
6 |
6 |
8 |
8 |
Төмс, хүнсний ногооны |
3 |
6 |
8 |
10 |
|
Бараа материалын /хүнсний хаягдал, тоног төхөөрөмж, сав багаж хэрэгсэл, цэвэрлэгээний бодис, багаж, хэрэгслийн/ |
4 |
4 |
6 |
6 |
|
Хөргүүртэй /хөргөх төхөөрөмж бүхий өрөө байж болно/ |
Сүү, сүүн бүтээгдэхүүний |
5 |
5 |
7 |
7 |
Мах, махан бүтээгдэхүүний |
5 |
5 |
7 |
7 |
|
Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны |
2 |
2 |
4 |
6 |
|
Хоол үйлдвэрлэлийн нийт талбай |
49 |
71 |
82 |
82 |
|
Үүнээс: |
Хүнсний ногооны бэлтгэл хэсэг |
4 |
4 |
8 |
8 |
Махны бэлтгэл хэсэг |
4 |
8 |
14 |
14 |
|
Халуун боловсруулалт/гал тогоо |
30 |
48 |
48 |
48 |
|
Үйлдвэрлэлийн сав угаалга |
4 |
4 |
4 |
4 |
|
Үйлчилгээний сав угаалга |
4 |
4 |
4 |
4 |
|
Хоол олгох хэсэг |
3 |
3 |
4 |
4 |
|
Ажилчдын өрөө / ариун цэврийн өрөө / шүршүүр |
15 |
18 |
18 |
22 |
|
Тайлбар: Хагас боловсруулсан бүтээгдэхүүн /бэлдэц/-ээр хоол үйлдвэрлэл явуулдаг бол бэлтгэл хэсгийн талбайн хэмжээг багасган тооцож болно. 240-өөс доош хүүхэдтэй бол гал тогооны сав хэрэглэл, үйлчилгээний аягат таваг угаалгын хэсшийг хамт төлөвлөж болно. Хүүхдийн хооллох заал/танхимыг тусад нь төлөвлөж болно. Заалны талбайн хэмжээг нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг 0.65 итгэлцүүрээр үржүүлэн тооцно. |
4.2.7 Бүх төрлийн цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, гэрэлтүүлэг, агааржуулалтын системийн хүчин чадлыг инженерийн зураг төслийн дагуу хийсэн байна.
4.2.8 Хоолны газар нь төвлөрсөн эсхүл хэсгийн халаалттай байна. Дулаан хангамжийн систем нь “Дулааны сүлжээ” /БНбД 41-02-13/, “Дулааны сүлжээ” /БНбД 41-05-18/-ын дагуу төлөвлөгдсөн, уг норматив шаардлагыг хангасан байна.
4.2.9 Хоолны газар нь төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрт холбогдсон байна. Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн шугамд холбогдоогүй бол байгаль орчинд ээлтэй, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж, ундны усны эх үүсвэрт эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг 50 м-ээс доошгүй зайд тогтоож, дэглэмийг мөрдөж ажиллана.
4.2.10 Хоол үйлдвэрлэлд зөвхөн ундны зориулалттай ус ашиглана. Ундны ус нь MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангасан, уг стандартад заасан хугацаа, давтамжаар лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.
4.2.11 Хэсгийн усан хангамжтай хоолны газар нь ус нөөцлөх зориулалтын савтай, ундны ус зөөх, хадгалах, нөөцлөх сав нь хүнсний зориулалтын материалаар хийсэн, угааж цэвэрлэхэд хялбар байна.
4.2.12 Хэсгийн усан хангамжтай хоолны газар нь үйлчилгээний сав угаалгын хэсэгт ус халаах төхөөрөмжийг өөрийн хүчин чадалд тохируулан суурилуулж, хэвийн ажиллагааг хангасан байна.
4.2.13 Хоол үйлдвэрлэлийн өрөөний бохир ус зайлуулах шугам сүлжээнд өөх, тос баригчийг суурилуулсан байна.
4.2.14 Үйлдвэрлэлийн өрөө, хооллох заал нь байгалийн болон зохиомол, ослын үеийн гэрэлтүүлэг, утаа мэдрэгч дохиолол, камерын системтэй байна. Зохиомол гэрэлтүүлгийг БНбД 23-02-08-ын шаардлагын дагуу төлөвлөнө. Агуулахын өрөөнд байгалийн гэрэлтүүлэггүй байж болно.
4.2.15 Гэрэлтүүлгийн хэрэгсэл хагарч гэмтсэн тохиолдолд хоол, хүнсийг бохирдуулахаас хамгаалсан гэрлийн бүрхүүлтэй байна.
4.2.16 Хоолны газрын барилга байгууламжийн дуу чимээний хамгаалалт 35дБ буюу түүнээс доош байна. Хоол үйлдвэрлэлийн хэсгээс хооллох заал болон хоолны газраас зэргэлдээх анги танхим, сургалтын орон зайд үүсэх дуу чимээг хязгаарлах зорилгоор аль болох тусдаа байдлыг бий болгосон байна.
4.2.17 Сантехник, цахилгааны самбарыг тусад нь техникийн өрөөнд төлөвлөнө. Цахилгаан болон механик тоног төхөөрөмжүүдийг нэг өрөөнд хадгалахгүй.
4.2.18 Агаар сэлгэлтийн систем нь хүчин чадалдаа тохирсон, цэвэрлэхэд хялбар, зэвэрдэггүй материалаар хийсэн, хамгаалалтын тортой байна. Уу