Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зорилготой зохион байгуулагдсан “Цагаан сар 2023” үзэсгэлэн худалдааны үеэр СХЗХ-ээс бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хаяг шошгожуулалтын байдалд хяналт тавьж, бүтээгдэхүүн шалгаруулалтад оролцож, худалдаа эрхлэгч 14 иргэний хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамрууллаа. Итгэмжлэгдсэн лабораторид 7 аж ахуйн нэгж байгууллага, иргэний 41 дээжинд 184 үзүүлэлтээр сорилт гүйцэтгэн, хүнсний ногоо худалдаалагч 10 иргэний 35 дээжинд нитратын үлдэгдлийн хэмжээг газар дээр нь тодорхойлоход бүгд стандартын шаардлага хангаж байсан. Үзэсгэлэн худалдааны үеэр 5 нэр төрлийн 50 ширхэг гарын авлага тарааж, 40 оролцогчоос сэтгэл ханамжийн судалгаа авч мэргэжил аргазүйн зөвлөмж өгч ажиллалаа.