Баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурлыг 2021 оны 05-р сарын 17-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Стандартын “шаардлагын хэмжээнд” гэж үнэлэгдсэн 5 аж ахуйн нэгж, иргэний 1 нэрийн 5 үйлчилгээ, 1 аж ахуйн нэгжийн 1 нэр төрлийн бүтээгдэхүүнд хийсэн үнэлгээний тайланг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.
Баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэрээр 1 аж ахуйн нэгжийн 1 нэрийн бүтээгдэхүүн, 4 аж ахуйн нэгжийн 4 үйлчилгээний газарт тохирлын гэрчилгээг сунгах болон олгох, 2 аж ахуйн нэгжид бүтээгдэхүүн, үйлчилгээнд үүрэг даалгавар өгч хойшлуулахаар шийдвэрлэлээ.