БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Баталгаажуулалтын зөвлөлийн 4-р ээлжит хурлыг 2024 оны 03-р сарын 26-ний өдөр зохион байгууллаа. Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын албанд 3-р сард тохирлын гэрчилгээ авах, сунгуулах нийт 32 аж ахуйн нэгж, иргэний бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирлын үнэлгээг хийж БЗ-н хурлаар хэлэлцүүллээ. Баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэрээр Стандартын “шаардлагын хэмжээнд” гэж үнэлэгдсэн 23 аж ахуйн нэгжийн 5 нэрийн 23 үйлчилгээ, 5 ААН, Иргэний 26 нэр төрлийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг сунгах болон олгохоор шийдвэрлэлээ.