АЙМГИЙН НИЙТИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ БОЛОН ТОГООЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.9-д Хүнсний аюулгүй байдал төр, ТББ, Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд тогооч нарын онолын мэдлэгийг дээшлүүлж, эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх мөн хоол үйлдвэрлэлийн газруудад магадлан хяналт хийхээр СХЗХ-ийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Зоогийн газар, кафе, гал тогоо бүхий газрын нийт 31 тогооч нарт 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд ЗДТГ, Стандарт хэмжил зүйн хэлтэс, “Фүүд Трэйнинг Консалтинг” -тай хамтран сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавигдах шаардлага MNS4946:2019 стандарт, “Технологийн карт мөрдөх” журам, “Хүнсний ногооны хорогдлын норм тооцох аргачлал”, “Хоолны шим тэжээлийн үзүүлэлт, Илчлэг тооцох аргачлал” “Хоолны газрын эрүүл ахуй”, GMP- Үйлдвэрлэлийн зохистой дадал”, “GHP-Эрүүл ахуйн зохистой дадал” сэдэвт нийт 16 цагийн хичээлээр мэдлэг мэдээллийг өгч ажиллалаа.
Мөн сургалтыг онол дадлага хослуулан тосны шинэлэг байдлыг тодорхойлох, 1 порц хоолны давсны агууламж зэргийг зориулалтын багажаар шалгаж туршиж үзсэн нь тогооч нарын мэдлэгт үр дүн, ач холбогдолтой сургалт боллоо.