Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном аймгийн удирдлагыг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцах, хэлтсийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт шинжилгээ үнэлгээ хийж мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах зорилгоор ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Засаг даргын орлогч Ж.Александр “Стандарттай Увс” буюу чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг төрийн болон аж ахуйн нэгж байгууллагад ээлж дараагаар нэвтрүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Мөн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд стандарт, хэмжил зүйн салбар чухал байр суурьтайг онцлон, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг, цаашид ч дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж ажлын амжилт хүслээ.
![](https://masm.gov.mn/uvs/images/news/1662017548_299265986_771353050739079_5140177619716720883_n.jpg)
![](https://masm.gov.mn/uvs/images/news/1662017559_300199203_781882176271290_3314645443151680981_n.jpg)