“MNS 4598:2020 Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартаас жолооч, тээвэрчдэд гарын авлага болгон бэлтгэлээ.
1. Зорилго:
1.1. Энэхүү стандартын зорилго нь автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих аюулгүйн шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд нөлөөлөх техникийн үзүүлэлтүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох, энэ талаар төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэхэд оршино.
1.2. Энэ стандартын шаардлагыг бүрэн хангасан автотээврийн хэрэгсэлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох гэрчилгээ олгоно
2. Хамрах ба хэрэглэх хүрээ
2.1. Автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, энэ чиглэлээр хяналт тавих байгууллага, инженер техникийн ажилтан мөрдөж хэрэглэнэ.
2.2. Энэхүү стандартыг замын хөдөлгөөнд оролцох бүх төрлийн авто тээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын үзлэг, хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийхэд хэрэглэнэ.
2.3. Ашиглалтын үед автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг үнэлэх, шалгах аргыг тогтооход үндэс болно.
5.8. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийн үүрэг гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн жин 1-р хүснэгтэд, оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ 2-р хүснэгтэд заасан хэмжээнд байна. Үүнд:
1-р хүснэгт - Автотээврийн хэрэгслийн бүх жингийн
зөвшөөрөгдөх дээд хэмжээ
Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо |
Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин,тн |
Чиргүүлгүй тээврийн хэрэгсэл |
|
Хоёр тэнхлэгтэй 18 |
18 |
Гурван тэнхлэгтэй 25 |
25 |
Дөрвөн тэнхлэгтэй 32 |
32 |
Тав болон түүнээс дээш тэнхлэгтэй |
38 |
Угсраа автобус |
28 |
Чиргүүлтэй болон хагас чиргүүлтэй автоугсраа |
|
Гурван тэнхлэгтэй 28 |
28 |
Дөрвөн тэнхлэгтэй 36 |
36 |
Таван тэнхлэгтэй 40 |
40 |
Зургаа болон түүнээс дээш тэнхлэгтэй |
44 |
2-р хүснэгт - Автотээврийн хэрэгслийн оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
Тээврийн хэрэгслийн төрөл |
Овор хэмжээ, метр |
|
Урт |
Чиргүүлгүй тээврийн хэрэгсэл |
12 |
Чиргүүл |
12 |
|
Хагас чиргүүл бүхий угсраа |
16,5 |
|
Ачааны авто машин ба чиргүүлээс бүрдсэн автоугсраа |
18,75 |
|
Угсраа автобус |
18,75 |
|
Өргөн |
Бүх төрлийн тээврийн хэрэгсэл |
2,55 |
Хөргүүртэй тээврийн хэрэгсэл |
2,60 |
|
Өндөр |
Бүх төрлийн тээврийн хэрэгсэл |
4 |
5.11.1. Автотээврийн хэрэгслийн жолооны хүрдний сул эргэлт нь 3-р хүснэгтэд заасан хэмжээнээс ихгүй, эргүүлэхэд зөөлөн байна.
№ |
Автотээврийн хэрэгслийн төрөл |
Жолооны хүрдны сул эргэлт, градус |
|
1 |
Суудлын автомашин |
5 |
|
2 |
Автобус |
10 |
|
3 |
Ачааны автомашин |
Жолооны удирдлагын шингэн хүчлүүртэй |
Жолооны удирдлагын шингэн хүчлүүргүй |
10 |
5 |
5.12.1. Автотээврийн хэрэгслийн ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа нь найдвартай, хөдөлгөөний удаашралтын хэмжээ 4-р хүснэгтэд заасан хэмжээнээс багагүй байна.
№ |
Автотээврийн хэрэгслийн төрөл |
Тоормослох үеийн хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хэмжээ, м/сек2 |
||
1 |
Суудлын автомашин |
5,2 |
||
2 |
Автобус |
Бага багтаамжийн |
Их багтаамжийн |
|
5,2 |
4,5 |
|||
3 |
Ачааны автомашин |
Бүх жин нь 3,5т хүртэлх |
3,5т-12т |
12т-оос дээш |
5,7 |
5,7 |
6,2 |
5.14.3. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 5-р хүснэгтэд заасан хэмжээнээс багагүй байх бөгөөд дугуйны элэгдлийн тэмдэглэгээний хязгаар хүрсэн тохиолдолд ашиглахыг хориглоно
№ |
Автотээврийн хэрэгслийн төрөл |
Хээний гүн, мм-ээр |
1 |
Суудлын автомашин |
1,6 |
2 |
Автобус |
2,0 |
3 |
Ачааны автомашин |
1,0 |