2023 оны 03 дугаар сарын төлөвлөгөөний дагуу СХЗХ, ЭМГ-ын мэргэжилтэн, улсын байцаагчид хамтран Үс засах үйлчилгээ MNS 5160-2020 стандартын хэрэгжилтийг 20 үсчиний газарт үнэлж, хугацаатай үүрэг даалгавар өгөх, багаж хэрэгслээс арчдас шинжилгээ авах, сургалт хийх, гүйцэтгэлийг шалгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллалаа. Энэ бүхний үр дүнд үсчид үүрэг даалгаврыг 70-80 хувьтай биелүүлж, стандартын мөрдөлтийн түвшинд ахиц гарлаа.