Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны "Орлогын бүтээн байгуулалт-Увс” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “УВС ЭСКПО – 2022” ЧАЦАРГАНЫ БАЯР, НАМРЫН НОГООН ӨДРҮҮД АРГА хэмжээ Ө. Бадрахын талбайд нээлтээ хийлээ. Тус хэлтсийн хамт олон уг үйл ажиллагааны үеэр хэмжих хэрэгслийн баталгаажуулалт хийж, ард иргэдэд видео танилцуулга болон гарын авлага, тараах материал тарааж зөвлөгөө өгч хамтарч ажиллалаа.