СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД: Хэлтсийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу Малчин, Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сумдад бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хэмжих хэрэгслийн ээлжит баталгаажуулалтын ажлыг Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Дамжид, Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Цэвэлмаа нар хийж гүйцэтгэлээ.