Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.4. “Стандарттай Увс буюу чанарын менежментийн тогтолцоо олон улсын стандартыг төр, аж ахуйн нэгж, байгууллагад ээлж дараагаар нэвтрүүлэх” зорилтын хүрээнд Аймгийн засаг даргын тамгын газар, СХЗГ-тай хамтран ”Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартаар сургалт зохион байгууллаа. Сургалтанд сумдын ЗДТГ, эрүүл мэндийн төв, сургуулийн удирдлагууд, төрийн болон төрийн өмчит байгууллага аж ахуйн нэгжүүдийн дарга, чанарын менежер нийт 48 хүн хамрагдлаа. Цаашид байгууллагынхаа үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.