Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь нутаг дэвсгэрийн хэмжээнд стандартчилал, техникийн зохицуулалт, хэмжилзүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргийн хэрэгжилтийг эрх бүхий итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний алба, лабораториуд эрхлэн явуулж байна.
Үндсэн үйл ажиллагаа:
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль тогтоомжийн хүрээнд дараах үйл ажиллагаа явуулна. Үүнд:
1. Тохирлын үнэлгээнд хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг заавал хамруулах, бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, хэрэглэгчийн хүсэлтээр тохирлын үнэлгээнд хамруулах
- Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэмжлийн нэгдмэл байдлыг хангах бодлогоор дэмжиж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, орон нутгийн хэмжлийн тогтолцоо, хэмжлийн нэгжийн эталон, хэмжил зүйн техникийн чадавхийг нэмэгдүүлэх, нэгж дамжуулалтыг хангах, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, шалгалт тохируулга хийх
- Сорьцын баталгаа үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох үйлчилгээг стандартын дагуу хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, сургалт сурталчилгаа хийх замаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах
- Стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн санг ажиллуулах, сургалт, мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛ
1979 он- Сэлэнгэ аймгийн АДХГЗ-ны дэргэд "Үнэ чанарын хэлтэс" нэртэйгээр 4 орон тоотой байгуулагдсан.
1984 он- Хэлтсийн харьяанд Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн чанарын экспертиз лаборатори байгуулагдав.
1988 он- “Стандарт, чанарын хэлтэс" болгон өөрчлөв.
1991 он- АДХГЗ-ны тогтоолоор "Хэмжилзүй сорилт шинжилгээний алба" болж цулын хэмжлийн лаборатори байгуулагдав.
1992 он- “ Стандартчилал, Хэмжилзүйн Төв" нэртэй бие даасан байгууллага болов.
- 1994 онд цахилгаан хэмжлийн болон эзлэхүүн багтаамжийн хэмжлийн лаборатори,
- 1995 онд Алтанбулаг хилийн боомтонд стандарт, чанарын хяналтын алба байгуулан,
- 1995 онд ХААУГ-ын харьяанд байсан таримал ургамлын үр шинжилгээний лабораторийг
- 1997 онд Эрүүл ахуй халдвар судлалын газрын харьяанд байсан Нян судлалын лабораторийг нэгтгэн зохион байгуулснаар сорилт шинжилгээний нэгдсэн лабораторитой болов.
2003 он- Стандарт, чанар, хэмжилзүйн хяналтын чиг үүрэг МХГ-т шилжив.
2012 он- Сорилт шинжилгээний лаборатори МХГ-ын харьяанд шилжив.
2023 онд- Сорилт шилжилгээний лаборатори, Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч Стандарт, хэмжи зүйн хэлтэст буцан ирэв.
Харилцах утас: 70362507 E-mail. selenge@masm.gov.mn пэйж хуудас: Сэлэнгэ Стандарт, хэмжилзүйн хэлтэс Хаяг: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2-р баг Нийгмийн даатгалын байр