2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 цагт Стандарт, хэмжил зүйн газрын зохион байгуулалтын үндсэн нэгжүүдийн холбогдох дарга болон аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдийн 2022 оны үйл ажиллагааны үнэлгээ болон бусад цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан боллоо. Тус хуралдаанд Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, нягтлан бодогч нар цахим /ZOOM/-аар оролцов.