Сэлэнгэ аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтсийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Дархан уул аймгийн ДСЦТС ХК-ны хэмжүүрийн лабораторит ажиллаа.
ДСЦТС ХК нь одоогоор 1 фазын 5200, 3 фазын 800 нийт 6000ш тоолуурыг шалгаж байгаа бөгөөд Дархан, Сэлэнгэ аймгуудын СХЗХ-ийн цахилгааны улсын шалгагчид баталгаажуулж байна.
Цахилгааны тоолуурыг шалгадаг эталон төхөөрөмжийн утга нарийвчлал зөв эсэхийг Стандарт, хэмжилзүйн газрийн мэргэжилтэн Монгол улсын эталоноос нэгж дамжуулалтыг хийж, утгыг нь тогтоон шалгаж, шалгалт тохируулга хийлээ.
Өөрөөр хэлбэл та бидний ашигладаг цахилгааны тоолуур үнэн зөв алдаагүй тооцож байна уу гэдгийг шалгадаг тусгай төхөөрөмжийг Хэмжил зүйн байгууллага шалгаж байгаа гэсэн үг юм.