Зорилт: Орон нутгийн хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, ажлын эталоны нарийвчлал, хэмжлийн чадавхийг нэмэгдүүлж, буруу хэмжлийн сөрөг үр дагавраас эдийн засаг, нийгэм, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үйлдвэрлэл болон материаллаг баялгийн бодит хэрэглээ, зарцуулалтыг үнэн зөв хэмжихэд хэмжилзүйн ажил, үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэх
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
- Хэмжилзүйн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
- Ажлын эталоныг бий болгох, хадгалах, ашиглах, тэдгээрийн нэгж дамжуулалтыг хангах
- Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх
- Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ОРЧИН
“Хэмжил зүйн тухай” Монгол улсын хууль - 2019 он