Хэмжилзүйн лабораторийн ТАНИЛЦУУЛГА
“Хэмжил зүйн тухай” Монгол улсын хуулийн 20 дугаар зүйлийн 1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
20.1.1. хэмжил зүйн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
20.1.2.ажлын эталоныг бий болгох, хадгалах, ашиглах, тэдгээрийн нэгж дамжуулалтыг хангах;
20.1.3.хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх;
20.1.4.хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ОРЧИН
Хэмжил зүйн тухай Монгол улсын хууль - 2019 он
1991 онд Аймгийн АДХГЗ-ны шийдвэрээр анх механикын хэмжлийн лабораторийг байгуулснаар хэмжилзүйн лабораторийн суурь тавигдсан.
1994 онд Монгол улсын “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хууль батлагдан гарч, түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хэмжих хэрэгслийн засвар тохируулга, улсын баталгаажуулалтад заавал хамруулах ажлыг өргөжүүлэх хүрээнд цахилгаан хэмжлийн болон эзлэхүүн багтаамжийн хэмжлийн лаборатори байгуулагдсан.
2003 он- Хэмжилзүйн чиг үүрэг МХГ-т шилжив.
Лабораториуд нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчид болон иргэдийн ашиглаж байгаа 5500 гаруй механик /масс/-ын, цахилгаан, эзэлхүүн, даралт, дулаан, уртын хэмжих хэрэгсэлд ээлжит болон ээлжит бус шалгалт баталгаажуулалт, шалгалт шалгалт тохируулгыг эрх бүхий хэмжүүрийн 3 улсын шалгагч гүйцэтгэж байна. Лабораториудын ажлын түвшин, чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх зорилгоор тухайн лабораторийн чиглэл зорилго, чанарын тогтолцооны бодлого, үйл ажиллагаа, зохион байгуулалт , боловсон хүчин, ажлын байр, тоног төхөөрөмж зэрэг лабораторийн ажлын чанар хангахтай холбоотой асуудлуудыг тусгасан, лабораторийн чанарын удирдлагын тогтолцоог тогтоож буй баримт бичиг “Чанарын гарын авлага” боловсруулж, мөрдөн ажилладаг.
Хэмжилзүйн лабораториуд “ Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025 стандартын дагуу 1995 оноос эхлэн 2-4 жил тутам 8 удаа итгэмжлэгдэн, улсын шалгагч нар 5 жил тутам аттестатчилагдаж, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллаж, лабораторын чанарын тогтолцоог “Чанарын гарын авлага"-д тусгасны дагуу ханган ажиллаж байна.
ХЭМЖИЛЗҮЙН БАТАЛГААЖУУЛАЛТ, ШАЛГАЛТ ТОХИРУУЛГЫН АЖЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ