Стандарт, хэмжил зүйн газрын Ерөнхий байцаагчийн баталсан 12/10 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу Мандал суманд үйл ажиллагаа явуулж байгаа Үнэт эдлэл худалдан борлуулж буй 3 дэлгүүрт төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Сорьцын хяналтын улсын байцаагч хийлээ.
Тус хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах зөвлөмж өгөн, цаашид үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, гэрээтэй болох, стандартын дагуу үйлдвэрлэсэн мөнгөн аяга, баталгааны тэмдэгтэй алт, мөнгөн эдлэлийг худалдан борлуулах, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа жин хэмжүүрээ шалгалт баталгаажуулатад хамруулах зөвлөмж, гарын авлага материал өгөн ажиллалаа.