Ажилтан сонгон шалгаруулж авна.
Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна.
Албан тушаалын нэр: Хэмжүүр баталгаажуулалтын техникч
Албан тушаалын зэрэглэл: Төрийн үйлчилгээ, ТҮ-5
Тавигдах болзол, шаардлага:
Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай
Мэргэжил: Доорх мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.
- Хэмжил зүй
- Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/
- Менежмент ба удирдахуй /0413/
- Байгалийн шинжлэх ухаан /053/
- мэдээлэл, харилцаа холбооны технологи /06/
- байгалийн шинжлэх ухаан, математик статистик /05/
Бүрдүүлэх материал:
• Ажилд орохыг хүссэн өргөдөл
• Төрийн албан хаагчийн анкет
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
• Нийгмийн даатгалын дэвтэр/Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
Материал хүлээн авах:
• Хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17:30 цаг хүртэл
• Хүлээн авах цахим хаяг: selenge@masm.gov.mn цахим шуудангаар болон Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн байранд хүлээн авна.
• Холбоо барих утас: 99499482, 99159540![](https://masm.gov.mn/sel/images/news/1694076510_Мэдээ 24.jpg)
![](https://masm.gov.mn/sel/images/news/1694076510_Мэдээ 24.jpg)