СЭЛЭНГЭ АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН
ХЭМЖИЛЗҮЙН ЛАБОРАТОРИ
Манай аймгийн эдийн засгийн хөгжлийн онцлогийг тодорхойлдог газар тариалангийн үйлдвэрлэл, үүний дотор үр тарианы үйлдвэрлэл болон нүүрс, төмрийн хүдрийн экспорт, улсын хилээр нэвтэрч байгаа экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг үнэн зөв жинлэн хэмжиж, төлбөр тооцоо, татварын хэмжээг бодитой тогтооход авто жингийн баталгаажуулалтыг найдвартай хийх асуудал чухал юм.
Сэлэнгэ аймагт уул уурхай, газар тариалангийн салбарын хөгжил, атрын 3-р аяны хүрээнд газар тариалан, уул уурхайн салбар сэргэж түүний хэрэгцээ шаардлагаар хүнд даацын машин, механизмыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ихээр ашиглах болсноор аж ахуй нэгжүүдэд ашиглагдаж байсан 30 тонн хүртлэх хэмжих хязгаартай авто машины жингүүдийг ашиглалтаас халах мөн 60-150 тонн хүртлэх хэмжих хязгаартай электрон авто жингүүд ихээр суурилуулан ашиглаж байна. Массын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори нь хэмжих хэрэгслийн найдвартай баталгаатай ажиллах нөхцлийг хангах үүднээс лабораторийн чадамж, эталоны баазыг бэхжүүлэх, тухайн салбарын аж ахуй нэгжүүдийн хэрэгцээнд ашиглагдах эталон болон хуулбар ачааг тодорхой тоогоор бий болгуулан баталгаажуулалтын ажилд ашиглаж, жилдээ дунджаар 25- 35 ширхэг авто машины жинг MNS 5311:2003 статик жинлэлтийн жин. Шалгах арга хэрэгсэл, MNS OIML R 76-1: 2013 автомат бус жин, хэмжилзүйн ба техникийн шаардлагуудын дагуу авто машины жингийн шалгалтын протоколыг хөтлөн үйл ажиллагаагаа баримтжуулан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нийт автопүү 71 суурилагдсан байдгаас 61 пүү нь зөвхөн үр тарианы чиглэлээр ашиглагдаж байдаг бөгөөд сүүлийн 3 жилийн байдлаар автожингээ шалгалт баталгаажуулалтанд хамруулах тоо цөөрч, эвдэрсэн, засвартай, ургац алдсан, ашиглахгүй гэх шалтгаанаар 18-22 автопүү ээлжит баталгаажуулалтанд хамрагдаж байна.
Хэмжилзүйн лабораторийн зүгээс шинээр авто машины жин суурилуулах, авто жингийн даацын хэмжээг ихэсгэх сонирхолтой иргэн, аж ахуй нэгжүүдэд хэмжих хэрэгслийн засвар, тохируулгын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа нь тогтворжсон компани нэгжээр гүйцэтгүүлэх гарч болзошгүй эрсдэл, засвар суурилуулалтын талаарх мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол өгч байна. Хэлтсийн ажилтан, албан хаагчид хэрэглэгчдийг буруу хэмжлийн сөрөг үр дагавар буюу хэмжил болон хэмжих хэрэгслээр дамжуулан хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлж байдаг.
Таны эргэлзээг тайлах, хэрэглэсэн хэрэглээндээ тохирсон төлбөр төлөхийн тулд үнэн зөв хэмжил шаардлагатай билээ.