Үнэт металлын сорьцын хяналтын газраас өгсөн чиглэлийн дагуу Сүхбаатар суманд Үнэт эдлэл худалдан борлуулж байгаа дэлгүүр, лангуунуудад хяналт шалгалт хийх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн аймгийн тэргүүн, Улсын шалгагч, баталгаажуулалтын шинжээч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гүйцэтгэлээ. Нийт 75 мөнгөн аяга шалгаснаас 20 аяга сорьцын тэмдэггүй байгаад анхааруулж, шаарлага өгч, жин хэмжүүр, баталгааны тэмдэгийн талаар мэдээлэл өгч, шинээр худалдаа эрхэлж буй иргэнийг “MNS 6505:2015 Мөнгөн аяга. Ерөнхий шаардлага” стандартаар хангалаа.