Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дэргэдэх аймгийн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн хурал 2022 оны 07-р сарын 06-ний өдөр хуралдаж, холбогдох шийдвэрийг гаргалаа.
Тус хуралдаанд Мандал сумын "Спирт Бал Бурам" ХХК-ий үйлдвэрлэсэн "Шигүдэри" шимийн архинд тохирлын гэрчилгээ шинээр олгох, Сайхан сумын "Цемент Шохой" ХХК-ий үйлдвэрлэдэг "Портланд цемент, шохой" зэрэг бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ сунгах, стандартын шаардлага хангасан нийт 10 иргэн, аж ахуйн нэгжийн 1 минимаркет, 8 хүнсний дэлгүүр, 1 хүнсний мухлагт хийсэн тохирлын үнэлгээний үр дүнг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.
![](https://masm.gov.mn/sel/images/news/1659418576_291606510_586723943166322_8736421860770569951_n.jpg)
![](https://masm.gov.mn/sel/images/news/1659418596_291708484_586723886499661_8732014787019403522_n.jpg)