САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН УЛААНБААТАР ХОТОД БОЛЛОО.
Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн 2023 оны 03 дугаар сарын 30-31-ны өдөр боллоо.
Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газраас аймгуудын удирдах албан хаагчдад болон хэмжилзүй, сорьцын хяналтын улсын байцаагч нарт хяналт шалгалтын талаарх хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн шинэчлэлийн талаарх илтгэл тавьж, холбогдох чиглэлийн мэдээлэл, зөвлөгөө өгч, оролцогчдын асуултад хариулсан үйл ажиллагаа болсон юм.
Мөн Стандарт, хэмжил зүйн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа болон 2023 онд Стандарт, хэмжил зүйн салбарын дэвшүүлсэн зорилт, нийслэлийн лаборатори үндсэн үйл ажиллагаагаа танилцуулж, санхүүгийн чиглэлээр анхаарах асуудал, санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл, хяналт, шинжилгээ-үнэлгээ, сорьцын хяналтын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого төлөвлөлт зэрэг сэдвүүдээр газар нэгжийн дарга, ахлах мэргэжилтнүүд илтгэл тавьж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Стандарт, хэмжил зүйн салбарын 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид анхаарах талаар мэдээлэл өглөө.
Ийнхүү илтгэл, зөвлөгөөний дараа зөвлөгөөнд оролцогчдод агентлагийн дарга Стандарт, хэмжил зүйн газрын зохион байгуулалтын үндсэн нэгжийн дарга болон 21 аймгийн СХЗ-н хэлтсийн дарга нартай 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө байгууллаа.