2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
“Газрын тосны салбарын ажилтны өдөр” ба “Дэлхийн хэмжилзүйн өдөр” -ийг тохиолдуулан Шатахуун түгээх газрын ажилтнуудын дунд сургалт мэдээлэл зохион байгуулж, тэдгээрийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж нийт 44 шатахуун түгээх ажилтнууд хамрагдлаа.
Тус сургалтаар "Стандартын тухай ойлголт", "Хэмжилзүйн хяналт шалгалтын тухай", "Галын аюулгүй байдал", ШТС-ын стандартын тухай" мэдээлэлийг Стандарт, хэмжил зүйн хэлтэс,Газрын тосны газрын төлөөлөгч, Онцгой байдлын газрын мэргэжилтэн нар тус тус өгсөн.