Уулзалтын үеэр аймгийн засаг дарга Н.Лхагвадоржид Хэлтсийн дарга Д.Ган-Отгон хэлтсийн чиг үүрэг, үйл ажиллагаагаа товч танилцуулж. цаашид хэлтсийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд нэн шаардлагатай тулгамдсан асуудлыг танилцуулан улмаар шийдвэрлүүлэх талаар тусламж дэмжлэг хүслээ. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан цахилгаан эрчим хүчний 3 фазын тоолуур шалгах суурин эталон төхөөрөмжийн хөрөнгө санхүүгийн асуудал, мөн хэлтсийн өөрийн байртай болгох асуудлыг дэмжиж цаашид шаардлагатай эталон тоног төхөөрөмжийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэн туслахаа илэрхийлэв.
![](https://masm.gov.mn/sel/images/news/1641218955_270453082_1282801445567303_5687051510644259228_n.jpg)