2021 оны 10 сарын 15-ны өдөр "Дэлхийн стандартын өдөр"-ийг тохиолдуулан, “СТАНДАРТТАЙ ХОВД” хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн ЗДТГ, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, “Креатив даймонд” ХХК “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ хамтран “ЗӨВ МЕНЕЖМЕНТ-ЗӨВ ТОГТОЛЦОО” олон улсын стандарт танилцуулах, сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Төрийн байгууллагуудын дарга эрхлэгч, Аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн төлөөлөл 40 гаруй хүн танхимаар, Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга цахимаар оролцон нийт 80 орчим хүнийг хамруулсан ач холбогдолтой сургалт хэлэлцүүлэг боллоо.