Аймгийн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 08-р сарын 10-ны өдөр боллоо. Тус хуралд Баталгаажуулалтын зөвлөлийн дарга аймгийн СХЗХ-ийн дарга Б.Гомбосүрэн, зөвлөлийн гишүүд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Гантулга, МХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Эрдэнэзул, СХЗХ-ийн массын хэмжүүрийн улсын шалгагч Э.Ганбаатар, СХЗХ-ийн бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын шинжээч О.Батзаяа нар оролцож тохирлын гэрчилгээ хэрэглэх хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж иргэний хүсэлтийг хэлэлцэж Жаргалант суманд шинээр үйл ажиллагаа эхэлж байгаа ЦЭДБА ХХК-ийн Тэргэл хүнсний дэлгүүр, ЭРДЭНЭЦООЖ ХХК-ын Тамир-2 хүнсний дэлгүүр, Арвижих төгрөг наран ХХК-ийн хүнсний дэлгүүр, Анар электрон дэвшил ХХК-ийн хүнсний дэлгүүр, Дарви сумын Сүмбэр сутай хайрхан ХХК-ийн хүнсний дэлгүүр, Дөргөн сумын Наран баян овоо ХХК-ийн хүнсний дэлгүүр, Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа Тэмүүлэл принт ХХК-ийн хүнсний дэлгүүр, мөн тус суманд үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Эрдэнэ, Т.Отгончимэг нарын барааны дэлгүүр, иргэн Г.Наранчимэгийн хүнсний мухлагийг тус тус стандартын шаардлага хангасан үйл ажиллагаа явуулж байна гэж үзээд тохирлын гэрчилгээ хэрэглэх эрхийг шинээр олгох, Ховд суманд үйл ажиллагаа явуулж байгаа Жанибек клешек ББН-ийн хүнсний дэлгүүрийн тохирлын гэрчилгээ хэрэглэх эрхийг сунгах шийдвэр гаргалаа.