Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн хамт олон 2021 онд бүтээлч хөдөлмөр хичээнгүй зүтгэл идэвх санаачлага гарган ажиллаж, ололт амжилтаа бататган хүлээсэн үүргээ биелүүлсэн амжилттай жил болж өнгөрлөө.
Он солигдох гайхамшигт мөч ирж байгааг тохиолдуулан нийт харилцагч байгууллагууддаа болон Стандарт хэмжил зүйн салбарын нийт албан хаагч, ажилчид, ахмадууд та бүхэндээ шинэ жилийн баярын мэндчилгээг дэвшүүлж, айл бүлээрээ эрүүл энх элбэг дэлбэг, төр түмнээрээ түвшин жаргалаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг хамт олныхоо өмнөөс өргөн дэвшүүлье.
ХОВД АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.ГОМБОСҮРЭН