“Дэлхийн чанарын өдөр", “Үндэсний чанарын 7 хоног”-ийг угтан 2021 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд Зэрэг, Дарви, Цэцэг, Мөст, Мөнххайрхан сумдад нээлттэй өдөрлөг зохион байгуулж ажиллалаа.
Баталгаажуулалтаар аж ахуй нэгжийн үйлчилгээ бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангасан газарт тохирлын гэрчилгээ 10 ш олгож, 50 гаруй цэг салбар дэлгүүр үйлчилгээний газрын хүнсний бүтээгдэхүүнүүдэд хаяг шошго, хугацаа чанарт нь хяналт хийж стандартын шаардлага хангаагүй он cap тавиагүй бүтээгдэхүүнд зөвлөгөө өгч гарсан үл тохирол, зөрчлийг газар дээр нь арилгуулж стандартын талаар зөвлөмж зааварчилгаа өгч ажиллав.
Чанарын 7 хоногийн хүрээнд сүмдын ЗДТГазар, төрийн байгууллагуудад ISO 9001 олон улсын стандартыг танилцуулж “Стандарттай ховд’’ хөтөлбөрийн хүрээнд cypгалт суртачилгаа зохион байгуулж гарын авлага танилцуулага, боршур тарааж 5 сумын хэмжээнд 60 гаруй хүн хамрагдаж, 9 стандарт борлуулсан байнаХэмжүүр баталгаажуулалтын явцад дээрхи сумын хэмжээнд массын хэмжлээр 65 аж ахуй нэгж хувь хүний 65 ш жин туухай, даралт температурын хэмжлийн төрлөөр 24 ш хэмжүүр, эзлэхүүн хэмжлийн төрлөөр 7 аж ахуй нэгжийн 12 ШТС-н 31 түгээгүүрт баталгаажуулалт хийж бүгд 120 ш хэмжих хэрэгсэлд ээлжит баталгаажуулалт хийж, баталгаажуулалтын гэрчилгээ олгов